Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй тоглолт зохион байгуулсантай холбоотой хатуу арга хэмжээ авна

Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй тоглолт зохион байгуулсантай холбоотой хатуу арга хэмжээ авна

Өнгөрсөн баасан гараг /2021.10.15/ “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолтоо “Zaisand hill” – д зохион байгуулж 500 гаруй хүн цугларсан хэмээн иргэд, эрүүл мэндийн салбарынхнаас багагүй шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөл бий болгосон шалтгаанаар “Zaisan Hill Event Hall”-д Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай бид өмнө мэдээлсэн бол өнөөдөр 14:00 цагааас мөн тус асуудалтай холбоотойгоор  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар нар НЗДТГ-ын байранд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар,  "УОК, НОК-ын тогтоосон журмын дагуу ААН-үүдтэй цар тахлын үед хамтран хариуцлагын гэрээ байгуулж ажиллаж буй. Тэгвэл энэ баасан гарагт Камертон хамтлагийн тоглолттой холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр явж, иргэдийг ихээхэн бухимдуулсан хэрэг гарлаа. Энэ дагуу шалгахад зайсан Хилл цогцолбор нь гурван удаагийн зөрчил гарсан. Улмаар хариуцлагын гэрээг шинээр байгуулахаар болсон. Урлаг соёлын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах, аль болох торгохгүйгээр дэмжиж туслах зарчмаар ажилласан. Гэвч зарим ААН-үүд үүнд хайхрамжгүй хандсан асуудлууд гарсаар байна. Камертон хамтлагийн тоглолт УОК, НОК-т албан ёсны зөвшөөрөл гараагүй. Мөн удаа дараа байцаагчийн үгийг зөрчсөн учир шаардлагатай арга хэмжээг авах нь зөв гэж үзэж байгаа холбогдох албансаас шалгалтууд ч хийгдээд эхэлсэн байгаа" гэлээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө