“Гэртээ ганцаараа” киноны шинэчилсэн хувилбарын трейлэр цацагджээ

“Гэртээ ганцаараа” киноны шинэчилсэн хувилбарын трейлэр цацагджээ

20-р зуун студи кино компани домогт "Home Alone" буюу гэртээ ганцаараа гэх инээдмийн киноны ээлжит нэгэн цоо шинэчилсэн хувилбарын трейлэрийг танилцууллаа.

Тодруулбал, Тус киноны шинэ хувилбар нь эхний ангиудаасаа бараг ялгагдаад байх зүйлгүй хэдий ч гэртээ ганцаараа орхигдсон хүүгийн ээлжит нэгэн адал явдал үзэгчдийг зул сарын баяраар дахин хөгжөөх болно гэжээ. Үзэгчид ирэх арваннэгдүгээр сарын 12-нд Disney+ платформ дээрээс хүлээн авч үзэх боломжтой бөгөөд гол дүрд “Jojo Rabbit” киногоор алдаршсан жүжигчин Арчи Йетс тоглосон байна. 

Ташрамд дурдахад, "Home Alone" киноны эхний хувилбар анх 1991 онд олны хүртээл болж, АНУ-ын түүхэн дэх Зул сарын баярын талаарх хамгийн өндөр орлоготой кино бүтээлээр тодорч, “Оскар”, “Алтан бөмбөрцөг” зэрэг томоохон шагналуудад нэр дэвшиж байсан удаатай билээ. 

ҮЗЭХ: