22:00 цагийн байдлаар СХД-ээс Э.Батшугар, Хэнтий аймгаас  Ц.Идэрбат нар тэргүүлж байна

22:00 цагийн байдлаар СХД-ээс Э.Батшугар, Хэнтий аймгаас Ц.Идэрбат нар тэргүүлж байна

Өнөөдөр /2021.10.16/ 07:00-22:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт болж өндөрлөлөө.

Энэ удаагийн нэмэлт санал хураалтад Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны сонгогчид саналаа өгсөн бөгөөд сонгогчдын ирц 50 хувиас их болж байж санал хураалтыг хүчинтэйд тооцдог билээ.

Тэгвэл 22:00 цагт санал хураалт дуусаж, эцсийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт  48.15 хувь байсан бол Хэнтий аймгийн 18-р тойрогт 45.62 хувь байна. Үүнээс Хэнтий аймгийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 14898 санал авсан бол, СХД-ийн 28-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар 25469 санал авч тойргоо тэргүүлжээ.