Парисын Их Дуулга өнөөдөр албан ёсоор эхэлж,  манай 12 бөх барилдана

Парисын Их Дуулга өнөөдөр албан ёсоор эхэлж, манай 12 бөх барилдана

Өнөөдөр /2021.10.16/ Парисын Их Дуулга албан ёсоор эхэлж байгаа билээ. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг болон эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг-ын барилдаанууд явагдахаар тов гарчээ.

Тэмцээний эхний шатны барилдаанууд 16.00 цагаас эхлэх бөгөөд  манай улсаас өнөөдөр дараах тамирчид өөрсдийн жинд барилдана.

Жудо бөхийн эмэгтэй -48 кг:

  • Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Ширине Буклитэй учраа таарсан бол Б.Баасанхүү эхний тойрогтоо Францын Меланье Вьютэй учраа таарсан байна.

Жудо бөхийн эмэгтэй -52 кг:

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Испанийн Лаура Бажотой таарчээ.

Жудо бөхийн эмэгтэй -57 кг:

  • Тус жингийн төрөлд өрсөлдөж буй Л.Энхрийлэн эхний тойрогтоо Францын Офилье Веллоззитэй учраа таарсан бөгөөд хэрэв ялвал хоёрдугаар тойрогтоо Словенийн Каяа Кажертэй барилдах юм.

Жудо бөхийн эмэгтэй -63 кг:

  • Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөсөн бөггөөд хоёрдугаар тойрогтоо Португалын Барбара Тимо болон Израилийн Инбал Шемеш нарын ялсантай нь барилдана. Харин С.Лхагвадулам эхний тойрогтоо Испанийн Сараи Падилла Гурреротой таарч, хэрэв ялвал дараагийн тойрогтоо Оросын Екатерина Валковатай барилдана.

Жудо бөхийн эрэгтэй -60 кг:

  • Э.Сумъяабазар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Нидерландын Торнике Тжакадоеатай таарсан бол Э.Ариунболд эхний тойрогтоо Саудын Арабын Мутаз Кавжатай учраа таарчээ.

Жудо бөхийн эрэгтэй -66 кг:

  • Б.Эрхэмбаяр эхний тойрогтоо Канадын Жулиен Фраскадоретэй таарсан бол  Б.Нармандах эхний тойрогтоо АНУ-ын Алехандро Менендезтэй барилдахаар болжээ.

Жудо бөхийн эрэгтэй -73 кг:

  • Ц.Цогтбаатар эхний тойрогтоо жингээ тэргүүлж, гоц мөргөлөө. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Оросын Евгений Прокопчук болон Кот-д’Ивуарын Гуллауме Дади нарын ялсантай нь барилдахаар болжээ.
  • Харин О.Уранбаяр эхний тойрогтоо Тажикстаны Сомон Махмадбековтой учраа таарсан байна.