ФОТО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудсан одоо хариуг нь хүлээж байна

ФОТО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудсан одоо хариуг нь хүлээж байна

УИХ-ын гишүүн асан гавьяат жүжигчин С. Жавхлан УИХ, ЗГ-ыг огцрохыг шаардаж “Монголоо аваръя”  бүх нийтийн жагсаалыг төв талбай дээр хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан гавьяат жүжигчин С.Жавхлан, “Төр засаг олон хүнийг цуглуулж цаг бусаар найр наадам хийж монгол түмнийг талцуулж ард түмнийг хохироож амь насанд нь аюул учруулж Монголын тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа хийж байна. Тийм учир энэ хүмүүсийг буутал нь суулт хийнэ. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудсан одоо хариуг нь хүлээж байна. Дараа нь Их Хурлын дарга Г. Занданшатараас авахуулаад ар араас нь халз мэтгэлцээнд дуудна. Яах гэж  олон хүн дуудаж цуглуулж энэ өвчнийг тарааж байгааг бүгдээс нь асууна. Их хуралд гуйж гувшиж гарчхаад Монгол түмнийхээ эсрэг шийдвэр гаргаад байгаа юм. Долоон жил энэ хүмүүсийг бид харлаа нэг ч оновчтой шийдвэр байсангүй. Үүнээс хойш энэ хүмүүсийн цаг нь дууссан.  УИХ ЗГ-ыг огцортол хэдэн сар жил болсон ч хамаагүй би энд сууна.

Үндсэн хуулинд Монгол улсад шинэчлэлт өөрчлөлт явагдах үед Засгийн газар эсвэл Ерөнхийлөгч, Их Хуралын аль нэг үлдээд тарж болдог тогтолцоо байдаг учир үндсэн хуулиа барьж ажиллах ёстой. Тиймд Ерөнхийлөгч та ажлаа хийж онц байдлаа зарлаж үндсэн хуулинд тусгагдсан чиг үүргийн дагуу Засгын Газар, Их Хурлыг тараана уу гэсэн шаардлагыг тавьж байна” гэлээ.

Г. Мөнхбаяр