Япон улсад хүүхдийн амиа хорлох явдал дээд цэгтээ хүрчээ

Япон улсад хүүхдийн амиа хорлох явдал дээд цэгтээ хүрчээ

Япон улсын сургуулийн сурагчдын амиа хорлолт өнгөрсөн хичээлийн жилүүдээс давж, дээд цэгтээ хүрсэн талаар тус улсын Боловсролын яамнаас мэдээлжээ.

Өнгөрөгч оны хичээлийн жилд гэхэд 6-18 насны сургуулийн сурагчдын дунд 415 амиа хорлох тохиолдлыг бүртгэсэн нь 1974 онд бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Тэгвэл яагаад тэднийг амиа хорлоход хүргээд байгаа томоохон хэд хэдэн шалтгаанууд байгаа бөгөөд үүнд, гэр бүлийн асуудал, сурлагын дүн муу, бусад хүүхдүүдтэй харилцах харилцаа, өвчин зэрэг байжээ. Харин өнгөрсөн жилийн нийт амиа хорлосон сурагчдын 5-аас илүү хувийн амиа хорлосон шалтгаан тодорхойгүй байгаа аж.

Японы Боловсролын яамны хүүхэд, оюутны асуудал хариуцсан хэлтсийн дарга Эгучи Аричика нэгэн ярилцлагадаа "Амиа хорлох явдал ихэсч байгаа нь туйлын түгшүүр төрүүлж байна. Мөн коронавирусийн цар тахлаас болж дийлэнх сурагчид гэртээ байснаар гэр бүлийн орчинд өөрчлөлт орж, хүүхдүүдийн зан төлөвт нөлөөлсөн байж болзошгүй” гэжээ.