ВИДЕО: Унтаж байсан эмэгтэйн орон дээр солир унажээ

ВИДЕО: Унтаж байсан эмэгтэйн орон дээр солир унажээ

Канад улсын Колумб мужийн Голден хотын нэгэн оршин суугчын гэрт солир унаж, байшингийн дээврийг нэвтлэн орон дээр буусан үйл явдал болжээ.

Тодруулбал, тус хотын оршин суугч Руф Гамильтон өөрийн унтлагын өрөөндөө унтаж байх зуур гарын нударгын хэмжээтэй солир байшингийн дээврийг нэвтлэн цоолж, орон дээр унасан тул сэрсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, “Би хэдэн цагийн турш нам бөх унтаж байхад нохой маань хуцах чимээнээр сэрэхэд сансраас чулуу шиг зүйл орон дээр унасан байсан бөгөөд дараа нь том дэлбэрэлт болсон мэт миний нүүрэн дээр баахан үнс, шохой болсон байсан. Би орноосоо үсэрч босоод л гэрлээ асааж, 911 рүү залгаж дуудлага өгсөн” гэжээ.

Мөн тэрбээр эхэндээ үүнийг солир гэж огт мэдээгүй бөгөөд барилгын талбайн хог гэж бодож байсан аж. Гэхдээ ойр хавьд нь шөнө ямар нэг барилга байгууламж тэсэлгээ огт хийгээгүй бөгөөд хүмүүс солир хэдэн хэсэг тарж, дэлбэрсэн байж болзошгүй үйл явдлыг харсан гэсэн байна.

Одоогоор тус солирын хэлтэрхийг Лондон дахь Баруун их сургуулийн шинжээчдийн багт өгсөн бөгөөд тэд ч үнэхээр сансраас ирсэн болохыг баталжээ. Их сургуулийн физик, одон орон судлалын тэнхимийн профессор Питер Браун "Энэ бол мэдээж солир байна. Ирэх сард багтаан солирын төрлийг тодорхойлох болно. Одоохондоо нарны аймгийн гол астероидын бүсээс унасан гэж сэжиглэж байна” гэжээ.

ВИДЕО:




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө