Судлаачид 2700 жилийн өмнөх хүмүүсийн "хоолны дэглэм"-ийг олж тогтоожээ

Судлаачид 2700 жилийн өмнөх хүмүүсийн "хоолны дэглэм"-ийг олж тогтоожээ

Судлаачид Австрийн Альпын нуруунаас 2700 жилийн настай ялгадас илрүүлсний дараа Европчуудыг өнөөгийн нарийн хоолны дэглэм барьж байсныг олж тогтоожээ.

Тодруулбал, Тус нурууны Холстстатын уурхайгаас давсны уурхайд ажилладаг хүмүүсийн ялгадсыг олж, задлан шинжилж үзэхэд ойролцоогоор 2700 жилийн өмнө хүмүүсийн хоолны дэглэм ямар байсныг олж мэдсэн аж. Энэхүү газар нь өмнө нь 3000 жилийн турш давс үйлдвэрлэж байсан үнэт өв гэгдэж ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн дурсгалт газраар бүртгэгдэж байжээ.

Тус судалгааны тэргүүлэгч, микробиологич Фрэнк Майкнер энэхүү нээлтэд ихэд гайхаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэрбээр, “Британичууд хоол боловсруулалтаа маш гайхалтайгаар зохицуулдаг байжээ. Энэхүү ажилчид энэ газартаа хооллож, унтаж, амьдарч байсан тул ялгадсаа исгэх ажлыг маш боловсронгуйгаар шийддэг байсан байна” гэжээ.

Мөн тэдний ялгадгаас орчин үед дэглэм барихад хэрэглэгддэг маш тустай хоёр мөөгийг олж илрүүлсэн бөгөөд нарийн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн  болох үр тариа,  жимс, шош, махыг уургийн эх үүсвэрээс бүрдсэн нь хэр ухаалаг, "тэнцвэртэй" болохыг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: The Guardian, UNILAD