ВИДЕО: Өвөр Монгол хүүхдийг "Монголоор ярьсан" хэмээн зодсон гэх бичлэг ил болжээ

ВИДЕО: Өвөр Монгол хүүхдийг "Монголоор ярьсан" хэмээн зодсон гэх бичлэг ил болжээ

Өнгөрөгч 2020 оны наймдугаар сард БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ын боловсролын хэлтсээс  Монгол хэлийг бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад заах, тус хэлээр хичээл заах, материал тараахыг зогсоож, Хятад хэлээр сургалт явуулах чиглэлийг өгсөн байдаг.

Тухайн үед Өмнөд Монголын эцэг эхчүүд нь БНХАУ-ын эрх баригч коммунист намыг дээрх сургалтын хөтөлбөрийг эсэргүүцэн хүүхдүүдээ хичээлд нь явуулахгүй хэмээн жагсаал хүртэл өрнүүлж байсан. Мөн ӨМӨЗО-нд монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийдвэрийн эсэргүүцэж БНХАУ-аас манай улсад суугаа элчин сайдын яамны гадна манай зарим иргэд ч жагсаал зохион байгуулж байсан билээ.  

Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 09-ны өдөр /2021.01.09/ ӨМӨЗО-ны нэгэн бага сургуульд Монгол хэлээр ярьсан хүүхдийг маш хэрцгийгээр багш нь зодож, шийтгэж байгаа бичлэг цацагджээ. Тус бичлэгэнд хүүгийн гарыг саваа модоор цохиж байсан бол сүүлдээ сандлаар цохиж, хүүг өргөж ширээ рүү шидэж байгаа дүрс камерын бичлэгт буужээ.

ВИДЕО: