"Squid game" цуврал АНУ-ын бүх цувралд байгаагүй түүхэн амжилтыг тогтоов

"Squid game" цуврал АНУ-ын бүх цувралд байгаагүй түүхэн амжилтыг тогтоов

БНСУ-ын уран бүтээлчдийн хийсэн "Squid Game" цуврал нь өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн цагаасаа олон түүхэн амжилтуудыг эвдэж, дэлхийн дахиныг байлдан дагуулаад байгаа билээ.

Тэгвэл тус цуврал дахин дээд амжилт тогтоож “Netflix”-ийн хамгийн олон удаа үзсэн цуврал болсон байна. Энэ нь Америкийн бүхий  л алдартай гэх цувралуудын тогтоож байгаагүй амжилт бөгөөд дөрөвхөн долоо хоногийн хугацаанд 111 сая хүн үзсэн гэжээ. Энэ аравдугаар сарын эхээр тус компанийн хувьцаан ханш зургаан хувиар өссөн үзүүлэлт нь "Squid Game" цуврал нөлөөлсөн гэж үзсэн байна.