Эртний Египетийн үнэт чулуун хөшөөг энгийн баримал гэж андууран цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан байжээ

Эртний Египетийн үнэт чулуун хөшөөг энгийн баримал гэж андууран цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан байжээ

Английн зүүд хэсэгт орших Саффолк хотын цэцэрлэгт хүрээлэнд энгийн нэг хөшөө мэт харагдаж байсан баримал нь эртний Египетийн үнэт дурсгалт зүйл болох нь тогтоогджээ.

Тодруулбал, тус улсад байсан хөшөө нь хэдэн мянган жилийн тэртээ эртний Египетийн үнэт дурсгал болох нь тогтоогдож улмаар 265 мянган ам.доллараар зарагдсан байна.

Өмнө нь цэцэрлэгт хүрээлэнд байсан хөшөө баримлуудыг дуудлага худалдаагаар худалдаалж байсан ч тэднийг 18-р зууны эртний Египетийн дурсгалуудын хуулбар гэж үзэж зардаг байсан байна.

Тус хөшөөг ч мөн адил хэдхэн долларын үнэд хүрэх байх хэмээн бямба гарагт цахим сүлжээнд дуудлага худалдаанд тавьсан байсан боловч 15 минутын дотор огцом үнэ өсөж эцэст нь зарагдсан гэжээ. Мөн тус дуудлага худалдааг гаргасан иргэн хэлэхдээ, “18-р зуунд Англи хүмүүс эд зүйлс худалдаж аваад Европоор их аялдаг байсан. Энэ нь Гранд Тур-ын эд зүйл гэж таамаглаж байна. Гэхдээ энэ хөшөө сүүлийн 5000 жилийн турш хаана байсныг үнэхээр гайхаж байна. Энэ бол гайхалтай зүйл” гэжээ. Одоогоор тус хөшөөний гарал үүслийг судлах ажил хийгдэж байгаа бөгөөд эд өлгийн зүйлийн талаар яг тодорхой мэдээлэл олж чадаагүй байгаа аж.

Эх сурвалж: CNN, BBC