ВИДЕО: Хоёр жилийн турш хүзүүндээ дугуй зүүлттэй явсан буга эцэст нь чөлөөлөгджээ

ВИДЕО: Хоёр жилийн турш хүзүүндээ дугуй зүүлттэй явсан буга эцэст нь чөлөөлөгджээ

АНУ-ын Колорадо мужийн нэгэн толгодод хоёр жилийн турш хүзүүндээ автомашины дугуй зүүлттэй явсан хандгай эцэст нь чөлөөлөгджээ.

Тодруулбал, Тус мужийн цагдаа нар дөрвөн настай хандгайгаас дугуйг салгах гэж долоо хоногийн дотор дөрвөн ч удаа оролдсон бөгөөд эцэст нь бугийн эврийг  нь тайрч, дугуйг авч чөлөөлсөн байна.

Энэ талаар цагдаагийн алба хаагч Скотт Мердок хэлэхдээ, "Дугуйг авахад маш хэцүү байсан бөгөөд хандгайн хүзүү нь дээр жижиг шарх үүсэж, дугуйтай хэсгээрээ үс нь ургаагүй байсан” гэжээ.

Мөн тус дугуйн дотор талд шороо хогоор дүүрсэн байсан бөгөөд маш хүнд байсан аж.  Анх тус улсын зэрлэг ан амьтдын ажилтнууд 2019 оны долдугаар сард хүн амын дунд судалгаа хийхдээ хүзүүндээ дугуйтай хандгай байгааг анзаарч хайж байсан ч өвлийн улиралд удаан хугацаанд ичиж алга болсноор саяхан ийнхүү олсон байна.

ВИДЕО: