Испанид эцэг эхийнхээ гэрээс явж тусдаа гарвал сар бүр ТЭТГЭМЖ олгоно

Испанид эцэг эхийнхээ гэрээс явж тусдаа гарвал сар бүр ТЭТГЭМЖ олгоно

Испани улсад төрсөн эцэг эхийнхээ гэрээс явж, тусдаа гарч бие даавал сар бүр 300 долларын тэтгэмж олгохоор болжээ.

Тодруулбал, Тус улсын 30 хүртэл насны иргэдийн 80 гаруй хувь нь төрсөн эцэг эхтэйгээ хамт амьдардаг гэх судалгаа гарсан байна. Учир нь тусдаа гарахын тулд ажил хийдэг залуус орлогоосоо 60 гаруй хувиас илүүг зарцуулах шаардлага гардаг тул байр түрээс гэх мэт санхүүгийн хувьд асуудал тулгардаг гэжээ.

Тэгвэл саяхан тус улсын Ерөнхийлөгч Педро, “Ирэх оноос насанд хүрсэн залуусыг эцэг эхийнхээ гэрээс явж, тусдаа гарвал байр түрээсийн зардалд нь зориулан сар бүр 290 гаруй ам.долларын тэтгэмж олгоно” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: NewYork post