Н.Түвшинбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Олимпын аварга Н.Түвшинбаяр, улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа. Өмнөх долоо хоногт хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорт шилжсэн гэж мэдээлж байсан бол хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болжээ.

Тодруулбал, УПЕГ-аас "Уг хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан” гэж мэдээлсэн юм. Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан юм. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө