“Охидын эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан бүжингийн суултыг зохион байгуулж байна

“Охидын эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан бүжингийн суултыг зохион байгуулж байна

Олон улсын охидын өдрийг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-ноос "Бүүвэй-Бүү айг" акцыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа ажээ. Тодруулбал, НҮБ 2012 оноос хойш энэ өдөр /10.11/-ийг  Олон Улсын охидын өдөр буюу охидын эрхийг хамгаалах өдөр хэмээн тогтоосон байна.

Энэ удаагийн Олон Улсын охидыг өдрөөр  МЭХ- холбооноос бага насны охидын эсрэг үйлдэгддэг бэлгийн болон бусад хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг буруулахад ээжүүд эмэгтэйчүүд төдийгүй аав нар охид хөвгүүдийн оролцоог нэмэгдүүлэх, цаашид охид эмэгтэйчүүдээ хамгаалах урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, нийгмийг соён гэгээрүүлэх, уриалах зорилгоор Сүхбаатар талбайд 2020 онд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоогоор буюу 330 бүжин туулайгаар төлөөлүүлэн бүжингийн суултыг зохион байгуулж байна.

Г. МӨНХБАЯР