Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Өчигдөр /2026.07.31/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2136 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн мэдээллээс 777 нь зөрчлийн шинжтэй, харин 105 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд дөрвөн хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 13 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 60 дуудлага, 21 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 зөрчил илэрч, 86 хүнийг эрүүлжүүлжээ.

May be an image of text