НДС-аас тахир дутуугийн тэтгэмж авч байсан 341 хүнийг цагдаад шалгуулахаар болжээ

НДС-аас тахир дутуугийн тэтгэмж авч байсан 341 хүнийг цагдаад шалгуулахаар болжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хянан шалгах аян эхлүүлсэн.  Нийт шалгах хүний тоо 60 000, үүнээс одоогоор шалгасан нь 19 000 гэнэ. Шалгалтын явцын мэдээллийн тайланд дурдсанаар Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсан 120 хүний тэтгэмжийг цуцалжээ. Мөн 2200 хүний материалыг дахин шалгахаар буцааж, 341 хүний асуудлыг цагдаад шалгуулахаар шилжүүлж, 267 хүний тэтгэмжийн хувь, хугацаа, заалт өөрчлөхөөр болсон байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Урд өмнө алдаа дутагдал гарч байсан. Одоо бид засах нь чухал. Нөгөө талдаа групп тогтоолтын зарчмыг бид шинэчилнэ. Урт хугацаат нөхцөлт буюу эрүүл мэндийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээ зэрэгт цаг тухай бүр хамрагдаж байх, хамрагдахгүй бол харин тэтгэмж олголт зогсдог байх олон улсын туршлагыг нэвтрүүлнэ” хэмээн мэдэгдлээ.




Өнөөдөр гахай өдөр

33 минутын өмнө