ВИДЕО: Дөргөн суманд орж ирсэн бамбаруушыг “үзлэгт хамруулж” байгальд нь тавина гэв

ВИДЕО: Дөргөн суманд орж ирсэн бамбаруушыг “үзлэгт хамруулж” байгальд нь тавина гэв

Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр баавгайн бамбарууш орж иржээ. Ойролцоогоор нэг настай тус бамбаруушыг Увс аймгийн нутагт орших "Хан Хөхийн нуруу"-наас орж ирсэн байх магадлалтай гэж нутгийн иргэд үзэж байгаа аж.

Харин мэргэжлийн байгууллагын зүгээс эмнэл зүйн үзлэгт хамруулж, ямар нэгэн мал, амьтны халдварт өвчин байгаа эсэхийг нь шалгаад буцааж байгальд тавина гэж мэдэгдлээ. Сануулахад, намрын энэ цагт идэш тэжээл хайсан зэрлэг баавгай суурин газар орж ирэх тохиолдол нэмэгддэг. Иймд иргэд та бүхний болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө