СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл болно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл болно

Өнөөдөр Дорнодын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, Хэнтий, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна. Дундговь болон Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр /2021.10.09/ 08.00 цагаас 20.00 цаг хүртэл, нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 3 хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн нутгийн зүүн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна. Нийслэлд үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж 1-3 хэм дулаан байна гэж Цаг уур, орчны газраас мэдээллээ. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө