ВИДЕО: "Ус, ундааны саваа тушааж" автомашины зогсоолын төлбөрөө ч олох боломжтой болжээ

ВИДЕО: "Ус, ундааны саваа тушааж" автомашины зогсоолын төлбөрөө ч олох боломжтой болжээ

Хуванцар сав, лааз, жижиг цаасан хайрцаг зэрэг хог хаягдал худалдан авдаг “Eco Cash” автомат машин ирэх долоо хоногт бүрэн ашиглалтад орох гэж байна.  Машиныг Барилгачдын талбайн дэргэд байрлуулах ажээ.

Уншигч та бүхэн уг машинд өөрийн хэрэглэсэн ундаа, усны савыг тушааж мөнгө авна. Тодруулбал, хуванцар сав, лааз, жижиг цаасан хайрцаг гэх мэт дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг тус бүрээр нь 20 төгрөгөөр авдаг аж. Энэхүү автомат машин нь ашиглалтад орсноор олон давуу талууд бий болох юм.

Жишээ нь нэг ширхэг хөнгөн цагаан лааз байгальд бүрэн задрах гэж 200-250 жил, хуванцар сав 450-1000 жил, сүүний цаасан хайрцаг таван жил болдог.

Харин эдгээрийг байгальд нь  хаяж, булж шингэхийг нь хүлээхийн оронд дахин боловсруулж ашиглалтад оруулснаар хог хаягдлыг бууруулах мөн иргэд өөрт ашигтайгаар ашиглаж өдөр тутамд хэрэглэсэнн ус ундааныхаа савыг тушаан автомашины төлбөрөө ч төлөх боломжтой билээ.

Үнэхээр хэрэгтэй технологийг бүтээсэн "Eco Cash” ХХК-ны захирал П. Очирпүрэв "Энэ машины давуу тал нь байгаль дээрх хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэнд оруулж дахин боловсруулах, үйлдвэрүүдийг түүхий эдээр хангаж тогтвортой дэд бүтцийг хангах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм" гэлээ.  Энэхүү машин нь гурван төрлийн хог хаягдал цуглуулдаг савтай 4G LTE сүлжээнд сууриласан юм. Коронавирусийн халдвар дэгдэхээс өмнө хэд, хэдэн супермаркетуудад байршуулсан ч хэт их ачаалал авч иргэд буруу харьцаж гэмтээсний улмаас бүгд эвдэрсэн байна. Тиймээс дотоодынхоо нөөц бололцоонд тулгуурлан монгол залуус хөгжүүлэлтийг нь хийж дахин үйлдвэрлэж эхэлжээ. Цаашид эвдрэл гэмтэл гарвал монгол залуус өөрсдөө хөгжүүлэлтийг хийж засварлах юм байна.

Г. Мөнхбаяр




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө