Сая мод тарьсан, зохиолч Ч.Галсанд Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдэг гардуулжээ

Сая мод тарьсан, зохиолч Ч.Галсанд Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдэг гардуулжээ

БОАЖЯ-аас зохилч Ч.Галсанд "Байгаль орчны тэргүүний ажилтан" тэмдаг гардуулан өгчээ.

Зохиолч Чинагийн галсан 2009 онд өөрийн бичсэн номоо зарсан мөнгөөрөө үрээр ургуулсан нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, эх орондоо ургуулна гэж хэлснээс хойш даруй 12 жил өнгөрчээ. 

Түүний тарьж, ургуулсан мод олон цэцэрлэг, сургууль, эмнэлэг, олон нийтийн газрууд, цэргийн анги, 17 аймгийн олон зуун суманд үндэслэж, ногоон төгөл болон ургаж байгаа ажээ. 

Тэрээр "нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь над шиг 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина" гэжээ.

Зохиолч Ч.Галсан 10 сарын 9-ний хагас сайн өдөр Баянхошууны Зүүн Салааны эцэст байрлах Энх Мөнхийн Байгаль цэцэрлэгт дахин 3000 мод хандивлах юм байна. Тэрээр сүүлийн дөрвөн жил 20.000 гаруй мод, суулгацыг хандивлажээ.

Мөн 10 сарын 10-нд бүтэн сайнд бид Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт дахин 2000 мод хандивлах юм байна. 




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө