Беларусьт суух Элчин сайд Б.Баярсайхан итгэмжлэх жуух бичгээ барив

Беларусьт суух Элчин сайд Б.Баярсайхан итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч Александр Лукашенко хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, хамтарсан төслүүдээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагааг аж үйлдвэрийн салбарт хөгжүүлэх боломж буйг онцлон тэмдэглэжээ.