СБД-ийн цагдаагийн үүдэнд болж буй жагсаал 16.00 цагт Хууль зүйн яамны гадна үргэлжилнэ

СБД-ийн цагдаагийн үүдэнд болж буй жагсаал 16.00 цагт Хууль зүйн яамны гадна үргэлжилнэ

Өнгөрсөн шөнө "NoDoubleStandard" хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүүг Хэнтий аймгаас Улаанбаатар хотод ирж, гэр рүүгээ орж байхад нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс баривчилсан талаар зарим эх сурвалж мэдээлсэн. Мөн өнөөдөр /2021.10.05/ иргэн Э.Одбаярыг Эрүүгийн цагдаагийн газраас “байцаалт авна” хэмээн дуудаж, саатуулсан гэх мэдээлэл байна.

Улмаар "NoDoubleStandard" хөдөлгөөний гишүүд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн гадна тэднийг суллахыг шаардаж, жагссан юм. Тэгвэл 16.00 цагаас үргэлжлүүлэн Хууль зүйн яамны гадна үргэлжлэх юм байна.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө