Усны осол, эрсдэл өндөр, хүн олноор цуглардаг нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн нутаг дэвсгэрийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд үүрэг гүйцэтгэж байна.
Он гарснаас хойш усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Нийслэл болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварсан. Үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн газар нутагт хийв. Ингэснээр гол, мөрөн, нуур дагуух 399 хар цэгийн байршлыг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ. Иргэд, малчид, аялагчдыг гол, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Мөн аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.