Дэлхий: Чингис хааны тухай түүхэн сэдэвт “Godsend” нэртэй кино хийхээр төлөвлөж байна

Дэлхий: Чингис хааны тухай түүхэн сэдэвт “Godsend” нэртэй кино хийхээр төлөвлөж байна

Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль шинээр батлагдсаны дараа Лос-Анжелес хотод ажилладаг продюсер Уэнди Крам (Wendy Kram) Чингис хааны тухай бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээх төсөл дээр Монголын продюсерүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа зарлалаа гэж энтертайнмент мэдээллийн голлох сайт Deadline мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, 13-р зууны үеийн геополитикийн зөрчилдөөнтөй нөхцөл байдалд байх боломжгүй мэт санагдах нөхөрлөлөөр дамжуулан соёл, үзэл санаа болон хувь хүн хоорондын зөрчилдөөнийг багасгаж буй үйл явдлыг харуулсан энэ киноны зохиолыг Жэй Лиотта бичиж байгаа юм.

Кино баг дараа жилийн хавар бэлтгэлээ хангаж, намраас зураг авалтын ажлаа эхлэхээр төлөвлөж байна. “Монгол Улсад бүтээж буй кино зардлын 45 хүртэлх хувийг буцаан олгох зэрэг олон улсад өрсөлдөхүйц дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулийг Монгол Улсын парламент саяхан баталсан. Тиймээс “Godsend” киног бүтээх нь тун цагаа олсон явдал юм” гэдгийг Жэй Лиотта онцлов. “Энэхүү зохиол нь Монголын соёлыг өмнө нь Холливүүдэд огт харуулж байгаагүй өнцгөөс харуулах бөгөөд түүхэн ойлголт, өрөөсгөл ойлголтуудыг хөндөх болно. Аливаа түүхэн киног бүтээхдээ өнөө үетэй хэрхэн уялдаа холбоотой байгааг харуулах ёстой бөгөөд энэ зохиолд үүнийг тод харуулдаг” гэж Крам хэллээ.

Deadline Hollywood (Deadline.com) нь кино, телевиз, онлайн, дижитал болон холбогдох бусад салбар зэрэг энтертейнментийн бизнесийн салбарын мэдээллийн голлох эх сурвалж бөгөөд дэлхийн энтертейнментийн бизнесийн хамгийн найдвартай мэдээллийн сайтуудын нэг юм.

Эх сурвалж: https://deadline.com/2021/09/jalmari-helander-immortal-begins-sony-ebony-life-writer-scheme-sky-germany-1234841148/