Дахин шинээр баригдах "Андлалын хөшөө"-г уран барималч А.Очирболд урлаж эхэлжээ

Дахин шинээр баригдах "Андлалын хөшөө"-г уран барималч А.Очирболд урлаж эхэлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Андлалын өргөө” гэх цогцолбор байгууламжийг Хэнтий аймгийн Батноров суманд барьсан ч оюуны өмчийн маргаан үүссэнтэй холбоотойгоор өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр нураасан. Тодруулбал, тус байгууламжийн зохиогч Д.Эрдэмбилэг агсны ар гэрийнхний хүсэлтээр нураасан билээ. Тус хөшөөг “Хос санаа" компани босгосон бөгөөд уг ажилд зарцуулсан улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийг буцааж төлсөн. 

Тэгвэл тус хөшөөг дахин босгох ажлыг эхлүүлжээ. Уг ажилд МУЭ-ийн шагналт, МУУГЗ, олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт уран барималч А.Очирболд оролцож байгаа юм байна. 

Уран барималч А.Очирболд Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа цөөн уран бүтээлчийн нэг билээ. Түүний урласан Монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москвад заларсан бол “Ухамсар” хэмээх бүтээл нь НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэсэн байдаг. 

Г. Мөнхбаяр




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө