Монголын "Алтан судал" кино Германы Оскараас шагнал хүртжээ

Монголын "Алтан судал" кино Германы Оскараас шагнал хүртжээ

Өчигдөр /2021.10.01/ Найруулагч Б.Бямбасүрэнгийн бүтээл "Алтан Судал" уран сайхны кино Германы Кино академиас зохион байгуулдаг олон улсын кино наадмын "Алтан Лола" цомын эзнээр шалгарчээ.

Энэхүү кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн бөгөөд Монгол, Герман, Австрали, Араб зэрэг ОУ-ын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл гэдгээрээ онцлог юм. Нээлтээ хийсэн цагаасаа олон хүмүүсийн анхаарлыг татаж үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ба сая дөрөвдүгээр сард болсон “Reel 2 Real” наадмын “шилдэг зураглаачийн шагнал”-ыг хүртсэн юм. Мөн энэ гуравдугаар сард Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртэж чадсан чадварлаг бүтээл аж.