“Богд хааны ордон” музей өнөөдрөөс долоо хоног иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

“Богд хааны ордон” музей өнөөдрөөс долоо хоног иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Монгол улсад музейн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтан "Хаан ордны намар 2021" нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлж Богд хааны ордон музей долоон өдөр иргэдэд хөнгөлөлттэй үйлчлэхээр болжээ.

Тус үеэр үзэгч, үйлчлүүлэгчид зориулан тасалбарын үнийг хоёр хүний дунд нэг буюу 50 хувь хөнгөлж байгаа бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зургийн тасалбарын үнийг 100 хувь чөлөөлж байгаа юм.

Мөн тус музейн хамт олноос үйлчлүүлэгчдээ халдвар хамгааллын дэглэмээ сахин үйлчлүүлэхийг зөвлөжээ. Өдөрлөг өнөөдөр буюу аравдугаар сарын 01-нээс 07-ны хооронд 09:30-18:30 цагийн хооронд үргэлжилнэ. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө