"Вангийн нулимс" номын зохиогч н.Tогтох Саиед Моллайн өмсгөлийг 15 сая төгрөгөөр авчээ

"Вангийн нулимс" номын зохиогч н.Tогтох Саиед Моллайн өмсгөлийг 15 сая төгрөгөөр авчээ

Олимпын мөнгөн медальт, жудо бөхийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Саиед Моллай "Big Life for Lil Thug-E" хандивын аянд нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд хандивласан билээ. Тэгвэл түүний өмсгөл 15 сая төгрөгөөр зарагдсан байна.

Өмсгөлийн дуудлага худалдааны үнэ хоёр саяас эхэлсэн бөгөөд “Вангийн нулимс" зохиолоороо олонд танигдсан н.Тогтох буюу Todko Samson 15 саяын үнэ дуудсанаар өмсгөлийг худалдаж авсан байна. Реппер Lil Thug E нь цусны хорт хавдар гэсэн оноштойгоор Турк улсын Истанбул хотыг зорьж эмчилгээгээ эхлүүлсэн билээ.