"Squid game" цувралд гардаг утасны дугаарыг эзнээс нь 100 сая воноор авах хүсэлт тавьжээ

"Squid game" цувралд гардаг утасны дугаарыг эзнээс нь 100 сая воноор авах хүсэлт тавьжээ

БНСУ-ын уран бүтээлчдийн хийсэн “Squid game” цуврал нь яг одоо “Netflix”-ийн шилдэг уран бүтээлээр шалгарч олон улсын үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ.

Тэгвэл тус кино дээр гардаг утасны дугаар нь жинхэнэ бөгөөд үзэгчдийн сонирхолын нэлээдгүй татаж, тус дугаар луу залгаж холбогдож байгаа аж. Энэхүү дугаар нь БНСУ-ын Гёнги мужийн оршин суугч 40 орчим насны иргэний дугаар бөгөөд өдөрт 4000 орчим дуудлага ирж байна гэжээ.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа, “Тус кино нээлтээ хийснээс хойш миний утсанд 4000 орчим дуудлага ирж байгаа. Мөн ихэнх нь бага насны хүүхдүүд байдаг бөгөөд тэд “Тоглоомонд оролцох хүсэлтэй байна” гэдэг” гэсэн байна.

Мөн тус дугаарыг олон хүмүүс худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд жишээ нь гэхэд саяхан БНСУ-ын Үндэсний Хувьсгалт Намын дарга Ху Гён Ён өөрийн цахим хуудаснаа тус утасны дугаарыг 100 сая вон буюу 85000 ам.доллароор худалдаж авах санал тавиад байгаа юм.