Баян-Өлгий аймагт вакцины гурав дахь тунд хамрагдах иргэдийн идэвх хангалтгүй байна

Баян-Өлгий аймагт вакцины гурав дахь тунд хамрагдах иргэдийн идэвх хангалтгүй байна

Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 180 хүнд түргэвчилсэн, 50 иргэний хамрын арчдасын сорьцод лабораторийн  шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 85 эерэг тохиолдол шинээр батлагдаж,  тус аймагт нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 9080 боллоо.

Халдвар авсан хүмүүсийн 8438 нь эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 69) гарсан.  Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 85, Сансар эмнэлэгт 20 иргэн, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 67, гэртээ 462 иргэн эмчлүүлж байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 634 иргэнээс 544 иргэний биеийн байдал хөнгөн, 73 иргэнийх хүндэвтэр, 16 иргэнийх хүнд, 1 иргэнийх маш хүнд байгаа.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 66850 иргэн /89,2 хувь/ цар тахлын эсрэг вакцины эхний тунг, 63047 иргэн /84,1 хувь/ хоёр дахь тунг, 2208 иргэн /3,3 хувь/ гурав дахь тунг тус тус тариулжээ. Иргэдийн вакцины 3 дахь тунд хамрагдах идэвх хангалтгүй байгааг эх сурвалжууд хэлж байна. Баян-Өлгий аймгийн хувьд иргэдийг бүүстер буюу 3 дахь тунгаар дархлаажуулахад шаардлагатай вакцины нөөц /пфайзер, веросселл/ хангалттай байгаа. Мөн хүссэн хүн бүр дархлаажуулалтын цэгт очиж вакцин хийлгэх боломж нээлттэй ажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө