Дэлхийн хамгийн том мод шатах аюулд оржээ

Дэлхийн хамгийн том мод шатах аюулд оржээ

Арав гаруй хоногийн өмнө АНУ-ын Калифорни мужийн Сьерра Невадад гарсан ойн түймрийн улмаас дэлхийн хамгийн том мод шатах аюулд ороод байна.  “Генерал Шерман” нэртэй энэхүү мод “Sequoia” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Одоогоор модыг түймрээс хамгаалахын тулд ёроолыг нь галд тэсвэртэй материалаар ороогоод байгаа юм. 

83.8 метрийн өндөртэй, тойргийн хэмжээ нь 31 метр хүрдэг, ойролцоогоор 2300-2700 жилийн настай аварга модыг галын аюулаас хамгаалахын тулд найман нисдэг тэрэг, 26 машин техник, 416 гал сөнөөгч ажиллаж байгаа аж.   

“Sequoia” цэцэрлэгт хүрээлэн аварга том мододтой гэдгээрээ алдартай. Харамсалтай нь өнгөрсөн жил ойн түймрийн улмаас тус нутагт хэдэн мянган жилийн настай, аварга том модод шатсан билээ.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн албан




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө