Умард Солонгос дахин баллистик пуужин харвасан талаар БНСУ мэдээлэв

Умард Солонгос дахин баллистик пуужин харвасан талаар БНСУ мэдээлэв

Өнөөдөр Умард Солонгос зүүн зүгийн тэнгис рүү богино зайн пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын арми мэдээллээ. Японы хэвлэлүүд дээрх туршилтыг баллистик пуужин байж магадгүй талаар мэдээлсэн байна.

Уг туршилтын талаар Умард Солонгосын элчин сайд НҮБ-д хэлсэн үгэндээ Пхеньян хотынхон өөрсдийгөө хамгаалах зэр зэвсгээ туршсаар байх болно. Хэн ч үүнийг үгүйсгэх эрхгүй” гэжээ.

Гэвч хэдэн өдрийн өмнө Умард Солонгос, Өмнөд Солонгос улстай хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар Ким Жон Уны дүү Ким Ён Жон “Өмнөд Солонгос бидэнтэй дайсагнасан харилцаагаа зогсоовол яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэсэн юм.

Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ким Ён Жонгийн мэдэгдлүүдийн цаана ямар санаа, зорилго агуулагдаж буйг шинжлэхийг Сөүлийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлд даалгажээ.

Г.Хулан

Эх сурвалж: BBC

 




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө