ТОДРУУЛГА: Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлэх тов гараагүй байна

ТОДРУУЛГА: Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлэх тов гараагүй байна

Өнгөрсөн наймдугаар сард Токио 2020 олимпын наадамд амжилттай оролцсон тамирчид, дасгалжуулагчдыг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд хүлээн авч уулзах байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон.

Улмаар өчигдөр /2021.09.27/ Ерөнхий сайд тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэн шагнал, батламж гардуулсан билээ. Төрийн хүндэтгэл ёсоор Ерөнхийлөгч мөн тамирчдыг хүлээж авч уулзах уламжлалтай.

Тэгвэл бид Ерөнхийлөгч хэзээ тамирчдад хүндэтгэл үзүүлэх талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяраас тодруулахад “Одоогоор хэзээ хүлээн авах нь тодорхойгүй болоогүй байна. Тодорхой болмогц олон нийтэд зарлана” гэв. Токио-2020 олимпын наадмаас манай улсын таван тамирчин медаль хүртсэн. Тэдний нэг бол Саиед Моллай. Монголын Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Шаравжамц өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэл хийхдээ түүнд “байр болон гавьяат тамирчин цол олгоно” хэмээсэн. Тэгвэл Ерөнхийлөгч тамирчдыг хүлээн авч уулзахдаа түүнд гавьяат цол олгож магадгүй юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө