“Форд” цахилгаан автомашины үйлдвэрлэлд 11.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ

“Форд” цахилгаан автомашины үйлдвэрлэлд 11.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ

“Форд Мотор” компани АНУ-д цахилгаан автомашин үйлдвэрлэхэд 11.4 тэрбум долларын хөрөнгө оруулахаа мэдэгдлээ. Мөн Теннесси мужид цахилгаан автомашины хамгийн том үйлдвэр, Кентукки мужид хоёр батарейн парк байгуулахаа амласан байна.

Форд компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Жим Фарли “Бид 2030 он гэхэд худалдаанд гаргах бүтээгдэхүүнийхээ тал орчим хувийг утаа ялгаруулдаггүй, цахилгаан автомашин болгох болно. Энэ бол Америкийн хамгийн сайн ирээдүйг бий болгоход туслах бидний хөрөнгө оруулалт юм” гэжээ.

Түүнчлэн тэрбээр Тэннесси муж дахь үйлдвэр “Blue Oval City” нэртэй байх бөгөөд 2025 оноос үйл ажиллагаагаа явуулах талаар мэдэгдсэн байна. Шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулснаар 11 мянган ажлын байр бий болох аж. Гэсэн хэдий ч төслийг хэрэгжүүлэхэд засгийн газрын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг тус компанийн зүгээс онцолж байна

Өнгөрсөн жил дэлхийн хэмжээнд борлуулагдсан нийт автомашины дөнгөж 2 хувийг цахилгаан автомашин эзэлжээ. Тиймээс улс орнууд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх шат дараатай алхмуудыг хэрэгжүүлсээр байна. Тодруулбал, Байдены засаг захиргаа 2026 оноос эхлэн яндагийн хий ялгаруулах журмыг чангатгаж, цахилгаан автомашинтай иргэдэд урамшуулах олгохоор төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: BBC