“Реппер Gee” Өрхийн эмнэлэгт сайн дураар ажиллаж байна

“Реппер Gee” Өрхийн эмнэлэгт сайн дураар ажиллаж байна

Коронавирусийн халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэн, эрүүл мэндийн салбарын хүний нөөц хүрэлцэхгүй байгаа. Энэ цаг үед сайн дурын иргэд өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн хүсэлтээр ажиллаж байна.

Тодруулбал, реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өөрийн санаачилгаар Баянзүрх дүүргийн 27-р хорооны Өрхийн эмнэлэгт ажиллаж байна. Тэрбээр, иргэдийн утасны дуудлагад хариу өгч байгаа аж.

Энэ талаар реппер Gee өөрийн цахим хуудастаа “Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй. Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна. Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү. Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ” гэжээ.