Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр хангахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна

Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр хангахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна

Яг одоо төрийн ордны гадна сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж байна. Тодруулбал, коронавирусийн халдварын улмаас сэтгүүлчдийг төрийн ордонд тодорхой хязгаартайгаар нэвтрүүлж буй. Ингэснээр сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, мөн иргэдийн мэдэх эрх ч хумигдаж байгаа юм. Тиймээс телевиз, сайт, сонины сэтгүүлчид нэгдэн төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээх эрх чөлөөгөөр хангахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна.