Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг ирэх онд 5,2 хувиар өснө гэж үзэж байна

Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг ирэх онд 5,2 хувиар өснө гэж үзэж байна

Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг Зүүн ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг цахимаар танилцууллаа. Тус цахим хурлаар дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, Монгол улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану нар Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулсан юм.

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев: “Монгол улс хүн амынхаа 60-аас дээш хувийг вакцинжуулсан хоёр улсын нэг болсон. Вакцинжуулалтыг үр дүнтэй явуулсан, засгийн газраас эдийн засгийг дэмжих олон арга хэмжээг авснаар Монгол Улсын эдийн засаг 2021 онд 4.5 хувиар, 2022 онд 5.2 хувиар өснө хэмээн үзэж байна” гэв.

Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану “Бүс нутгийн улс орнууд 2022 оны эхний хагаст хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төлөвтэй байгаа. Гэхдээ халдварын хурдыг зогсоохын тулд илүү өндөр хувиар вакцинжуулах шаардлагатай байна. Мөн эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх шаардлагатай. Бүсийн өсөлтийн төсөөллийг 2.5 хувь болгож, өмнөх төсөөлөл 4.4 хувиас бурууллаа. 2021 онд бүсийн ядуу иргэдийн орлого буурч, хоол хүнсний асуудал үүснэ. Монгол Улсын засгийн газрын дэмжлэг нь 2021 оны эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Эдийн засаг сэргэж байгаа ч өрхийн хэрэглээ 2021 оны эхний хагаст буурсан. Төсвөөс дэмжлэг үзүүлж байгаа ч 2016 оноос хойш анх удаа ийнхүү буурлаа. Цар тахалтай тэмцэх үүднээс авсан арга хэмжээг зөөлрүүлж, төсөвт ирэх дарамтыг бууруулах нь зүйтэй” гэлээ.  

Г.Хулан