Монголын анхны МӨСӨН ӨРГӨӨ маргааш нээлтээ хийнэ

Монголын анхны МӨСӨН ӨРГӨӨ маргааш нээлтээ хийнэ

Монголын анхны өвөл зуны битүү ордон болох Мөсөн өргөө маргааш/2021.09.29/ нээлтээ хийх гэж байна. Олон улсын стандартад нийцүүлэн бүтээсэн Мөсөн өргөө цогцолбор нь нийт 7800м2, 2600 үзэгчийн суудалтай, 3500 хүний багтаамжтай, дэлхийн жишигт нийцсэн техник хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон аж.

Шинэ Яармагт байрлах тус цогцолборт урлаг соёлын тоглолтууд, олон улсын спортын тэмцээн, мөсөн дээрх шоу тоглолтоос гадна мэргэжлийн багштай тэшүүрийн сургалт дөрвөн улирлын турш явагдах юм.