ХЯТАДЫН ТӨРИЙН ХЭВЛЭЛД: Далайд гарцгүй Монголын бензиний хэрэглээ гаднын нийлүүлэлтээс бүрэн хамаардаг

ХЯТАДЫН ТӨРИЙН ХЭВЛЭЛД: Далайд гарцгүй Монголын бензиний хэрэглээ гаднын нийлүүлэлтээс бүрэн хамаардаг

БНХАУ-ын Төрийн мэдлийн “Globil Times” сонинд Монголын шатахууны талаар “Хятад, Орос улсууд Монголын шатахууны хомстолд туслах зорилгоор арга хэмжээ авч байна” хэмээх нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.

-ХЯТАД, ОРОС УЛСУУД МОНГОЛЫН ШАТАХУУНЫ ХОМСТОЛД ТУСЛАХ ЗОРИЛГООР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА-

Хятад, Орос улсууд эрчим хүчний хангамжийн хомстолыг даван туулах зорилгоор Монгол Улсад яаралтай бензин экспортолж байна. Өнгөрсөн ням гараг/2021.09.26/-т 2750 тонн АИ-92 авто бензин тээвэрлэсэн газрын тосны галт тэрэг БНХАУ-аас хөдөлж Монгол Улсад иржээ. Түүнчлэн ОХУ-аас  1212 тонн АИ-92 бензин ачсан нефтийн галт тэрэг Монгол Улсын Алтанбулаг боомтод ирсэн гэх мэдээлэл байна.

Газрын тос тээвэрлэгч галт тэргүүд ирснээр Монгол Улс Даваа гарагаас эхлэн бензиний нийлүүлэлтээ хэвийн болгоно гэж Монголын шатахууны менежментийн удирдлагууд мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Хятад улс экспортоо нэмэгдүүлэх ёстой. Хямралын улмаас Монгол дахь шатахуун түгээх станцууд иргэдэд хязгаарлалттайгаар бензин олгож байсан юм. Монгол Улс сар бүр 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Далайд гарцгүй тус улсын бензиний хэрэглээ гаднын нийлүүлэлтээс бүрэн хамаардаг бөгөөд үүний 90 гаруй хувийг ОХУ-аас авдаг.

Эх сурвалж: GlobalTimes