“ТикТок” нэг сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо ТЭРБУМД хүрсэн талаар зарлалаа

“ТикТок” нэг сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо ТЭРБУМД хүрсэн талаар зарлалаа

Өчигдөр /2021.09.27/ ТикТок компани блогтоо бичсэн нийтлэлдээ дэлхий даяар нэг сарын тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болсон талаар мэдээллээ. 

Ингэснээр дэлхийн хэмжээний "Facebook" болон "Google" компаниудад харьяалагддаггүй ч их хандалтыг авсан ховор нийгмийн мэдээллийн програм болж байна. 

Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа АНУ-д TikTok-ийг хаах оролдлого  хийж байсан. Мөн Энэтхэгт хориглосон бөгөөд хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар Европын зохицуулагчид шалгаж байгаа гэжээ.

Гэсэн хэдий ч цар тахлын улмаас хөл хорионд орсон иргэд утсандаа илүү их цагийг зарцуулж буй Тиктокын хандалтыг өсөхөд хамгийн их нөлөөлжээ. 

ТикТокыг өрсөлдөгчид болох Инстаграм, Снапчат зэрэг платформуудын зарим зүйлийг хуулбарласан гэх яриа гарсан ч  нэр хүндээ хадгалсаар байна. Энэ оны наймдугаар сарын үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулахад ТикТок-ийн хэрэглэгчид 25 хувиар өсжээ. 

Эх сурвалж: CNN