ШИНЭ ҮЙЛДВЭРЛЭЛ: Украины залуус мод, ургамлын унасан навчаар цаас үйлдвэрлэж байна

ШИНЭ ҮЙЛДВЭРЛЭЛ: Украины залуус мод, ургамлын унасан навчаар цаас үйлдвэрлэж байна

Украины Валентин Фречка хэмээх иргэн ахлах сургуулийн сурагч байхдаа мод, ургамлаас унасан навчийг цаас болгон хувиргах санаа олжээ. Улмаар гурван жилийн дараа буюу 19 настайдаа уг санаагаа шинжлэх ухааны төсөл болгож, “Re-leaf Paper” хэмээх компанийг байгуулсан байна. Одоо тус компани шарлаж унасан мод, ургамлын навчийг түүж, цаас, цаасан уут, сав баглаа боодол  үйлдвэрлэж байна.

Валентин Фречка Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “Бидний хамгийн гол зорилго бол байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Навч ялзрахдаа нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг тул нэг төрлийн хог хаягдал. Бид хог хаягдлыг дахин боловсруулж, нөгөө талаар цаасны түүхий эд болох модыг хамгаалж байгаа юм” гэжээ.

Валентин Фречка

“Re-leaf Paper” төслийн үйлдвэр Киевээс баруун зүгт 140 км-ийн зайд байх Житомир хотод байрладаг. 2020 онд “Forbes” сэтгүүл Фречкаг 30 хүртэлх насны хамгийн амжилттай украинчуудын жагсаалтад оруулж байжээ.

Үйлдвэрлэлийн явц

Эх сурвалж: Reuters