Аймшгийн киноны жүжигчин дүрдээ хэт орж, 11 настай хүүг хутгалжээ

Аймшгийн киноны жүжигчин дүрдээ хэт орж, 11 настай хүүг хутгалжээ

Энэ есдүгээр сарын 25-ны бямба гарагт /2021.09.25/ АНУ-ын Бериа хотын цагдаагийн газарт нэгэн аймшгийн үзэсгэлэн яармагийн талбайд 11 настай Фрэнк гэх хүү хөлдөө хутгалуулсан гэх мэдээлэл цагдаагийн газарт иржээ.

Тодруулбал, Аймшгийн киноны жүжигчин 22 настай залуу аймшгийн дүрийнхээ хувцсыг өмссөн байх үедээ орой 20:00 цагийн орчимд тус үзэсгэлэнд ирсэн хүмүүсийг хуурамчаар айлгаж байсан боловч жинхэнэ хутга гаргаж ирэн хүүгийн хөлийг хутгалснаар бүх зүйл оронгоороо эргэжээ.

Хүүгийн ээж энэ хэргийн талаар хэлэхдээ, “Миний хүү гэр бүл болон найз нөхөдтэйгөө цуг цагийг сайхан өнгөрөөх гэж үзэсгэлэнгийн аймшгийн сүнстэй гэгдэх байшинд очсон. Гэтэл жүжигчин залуу хүүг маань санаатайгаар хутгалахаар дөхөж ирсэн” гэсэн байна. Хүү залууг дөхөж ирэхэд “Энэ бол хуурамч зүйл, би айхгүй байна” гэж хариулсан ч жүжигчин залуу газар хөл рүү хутгалж эхэлсэн гэжээ.

Тус үйл явдлаас болж цагдаагийн алба хаагчдыг дуудсан ба жүжигчин залуу зэвсгээ гэрээсээ авчирсан гэж мэдүүлсэн байна. Мөн гэрчийн мэдүүлгээр, “Энэ санаандгүй осол байх боломжтой ч жүжигчин залуу хэтэрхий ойртож байсан” гэсэн байна.

Мөн хэрэгтэн жүжигчин залуу жинхэнэ хутгаа яагаад авчирсан гэдгээ тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд үзэсгэлэнгийн талбайд жинхэнэ хутга авчрах нь буруу шийдвэр гэж олон нийтийн зүгээс үзэж байгаа аж.