ВИДЕО: Эльбрус уул руу авирсан ОХУ-ын таван иргэн буцах замдаа осолдож, нас баржээ

ВИДЕО: Эльбрус уул руу авирсан ОХУ-ын таван иргэн буцах замдаа осолдож, нас баржээ

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гараг/2021.09.23/ Эльбрус уулруу авирсан ОХУ-ын 19 жуулчин буцах замдаа осолдож, таван иргэн нас барсан хэрэг гарчээ. Жуулчдыг буцах үед хүчтэй салхи, цасан шуурга болсон бөгөөд улмаар аврагчдаас тусламж гуйсан байна.

Гэвч тусламж ирэх үед таван иргэн аль хэдийн нас барсан байсан бол, 11 иргэн хүнд, хөнгөн хөлдөлттэй, зарим нь хөл гараа хугалсан байдалтай байжээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар аялагчдын багт анх удаа ууланд авирч буй туршлагагүй хүмүүс ч байсан аж.

Ослын дараа авиралтыг зохион байгуулсан Денис Алимов гэх иргэнийг баривчилсан байна. Мөрдөн байцаах хорооны мэдэгдсээр тус иргэн өчигдөр /2021.09.27/ хэргээ хүлээжээ. Түүнд "цаг агаарын нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэж байсан ч авиралт зохион байгуулсан.  Аюулгүй байдлын шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлэх "гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Тэдний явсан маршрут

Гэвч уулчид ууланд гарахаас өмнө аяллыг зохион байгуулагч компанитай гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд аяллын туршид гэмтэх, амь насаараа хохирсон тохиолдолд зохион байгуулагчид ямар ч хариуцлага хүлээхгүй, хохирогчдын төлөөлөгчид тэдний эсрэг нэхэмжлэл гаргахгүй хэмээн заасан учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж зарим хэвлэл мэдээлж байна.Денис Алимов нь 15 жил орчим уг төрлийн бизнес эрхэлж байаа бөгөөд Гималайн нуруу, Балбын аялалыг мөн зохион байгуулж байжээ.  

"Өмнөд Эльбрус" нь Кавказын нурууны нэг хэсэг. Уулчид Эльбрус руу гарах замыг энгийн, аюулгүй гэж үздэгээс болж энэ төрлийн осол гардаг байна.  

ҮЗЭХ: 

Эх сурвалж: Vesti.ru