ВИДЕО: Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон руу дахин нэг иргэн халдаж, өндөг шиджээ

ВИДЕО: Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон руу дахин нэг иргэн халдаж, өндөг шиджээ

Өчигдөр /2021.09.27/ Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон руу Лион хотод болж буй хоол хүнсийг дэмжиж ажиллахын хүрээнд өөрийн биеэр очиж, оролцох үеэр нэгэн иргэн өндөг чулуудсан хэрэг гарчээ.

Түүн рүү өндөг шидэж буй бичлэг цахим сүлжээнд маш хурдацтай тархаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч рүү өндөг шидэх үеэрээ тус иргэн “Хувьсгал мандтугай” гэж хэлэн мөрийг нь онож газар унаж байгаа дүрс буужээ. Тус үйл явдал болсны дараа Ерөнхийлөгчийн бие хамгаалагч нар тойрон хүрээлж, өндөг шидсэн этгээдийг шуурхайлан баривчлан авсан байна.

Э.Макрон энэ үеэр хэлэхдээ, “Хэрвээ тэр хүнд надтай ярих зүйл байсан бол ирээд зүгээр л ярьж болох байсан шүү дээ” гэсэн байна. Мөн энэ оны зургадугаар сард Францын ерөнхийлөгчийг нэгэн үйл  ажиллагаанд оролцож байх үеэр хацрыг нь алгадаж байсан үйл явдал болж байсан билээ. Тус иргэнд дөрвөн сар хорих ял өгч байсан юм.

ВИДЕО: