ТАСС: Монгол, Оросын цэргүүд терроризмтой тэмцэх хамтарсан сургуулилтиа эхлүүлэв

ТАСС: Монгол, Оросын цэргүүд терроризмтой тэмцэх хамтарсан сургуулилтиа эхлүүлэв

Орос, Монголын цэргүүд Дойтим Ангийн нутаг дэвсгэрт терроризмын эсрэг “Сэлэнгэ-2021” хамтарсан сургуулилт хийж эхэлсэн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.

Яамнаас гаргасан мэдэгдэлд “Энэ жил олон улсын сургуулилтад Бүгд Найрамдах Буриад Улсад байрлаж буй Зүүн цэргийн тойргийн нэгдсэн зэвсэгт армийн мотобуудлагын явган цэргийн анги, Монгол Улсын зэвсэгт хүчний ангиудын 1400 орчим алба хаагч, 200 гаруй нэр төрлийн цэргийн техник хэрэгсэл оролцож байна” гэжээ.

Тус сургуулилт нь олон улсын терроризмтой тэмцэхэд чиглэгдэж буйг Батлан хамгаалах яамнаас онцоллоо. Сургуулилтыг Монголын зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ой, ОХУ, Бүгд найрамдах улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг угтан хийж байгаа юм. 

Эх сурвалж: ТАСС