Эрдэмтэд лам гөрөөсийн цус коронавирусийн эсрэг биет үүсгэж байгааг баталжээ

Эрдэмтэд лам гөрөөсийн цус коронавирусийн эсрэг биет үүсгэж байгааг баталжээ

Саяхан Их Британийн Оксфордширийн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар лам гөрөөс нь коронавирусийн эсрэг биет үүсгэх чадамжтай болохыг баталжээ.

Тодруулбал, Лам гөрөөсийг урьд өмнө нь эрүүл мэндийн салбарт олон халдварт өвчнийг анагаах зориулалтаар туршилт хийж байсан бөгөөд ХДХВ болон өөр зарим вирусийн эсрэг биет үүсгэж байгаа нь тогтоогдож байсан юм.

Харин коронавирусийн эсрэг биетийг үүсгэх судалгаанд тус вирусээр халдвар авсан амьтад лам гөрөөсний үүсгэсэн нано биетийн тусламжтайгаар зургаан өдрийн дотор эдгэрч, халдваргүйжсэн байна.

Судлаачид "Fifi" гэх эмчилгээний үеэр лам гөрөөсийн цусан дахь нано биетийг коронавирусийн халдвар авсан ан амьтдад дахин туршихад амьтдын дархлаа нь сайжирч, өөр бусад вирусийн гаралтай халдвар авах магадлал ч буусан үзүүлэлттэй байжээ. Судлаачид энэ талаар хэлэхдээ, "Гайхалтай үр дүн гарсан хэдий ч  хүний биед ямар хариу урвал үзүүлэхийг харахын тулд илүү их судалгаа шинжилгээ хэрэгтэй" гэсэн байна.

Эх сурвалж: BBC