Хөдөө Аж Ахуй, зам барилгын машин, тоног төхөөрөмжийн “СПЕЦМАШ-2021” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хөдөө Аж Ахуй, зам барилгын машин, тоног төхөөрөмжийн “СПЕЦМАШ-2021” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Үйлдвэр худалдааны яамны дэмжлэгтэйгээр Хөдөө аж ахуйн болон Зам барилгын машин тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгээр 1500 гаруй м2 талбайд ОХУ-ын оролцогч компаниуд хамгийн шинэ шийдэл бүхий комбайн, трактор, өөрөө явагч машин, пресс, шүршигч, ус цацах төхөөрөмж, тээрэм, ачигч болон бусад тоног төхөөрөмжийг танилцуулах юм.

Мөн үзэсгэлэнд оролцсоноор Оросын үйлдвэрлэгчидтэй Хөдөө аж ахуй, Зам барилгат  зориулсан орчин үеийн, өндөр үзүүлэлттэй техник, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулах боломжтой хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. Үзэсгэлэн маргааш мөн зохион байгуулагдах аж.