Германы Канцлер Ангела Меркельд зориулан алтан зоос гаргажээ

Германы Канцлер Ангела Меркельд зориулан алтан зоос гаргажээ

Германы зоос, үнэт металлын онлайн дэлгүүрүүд Канцлер Ангела Меркельд зориулан цул алт бүхий бэлэг дурсгалын зоос худалдаанд гаргажээ. 0.3 грамм жинтэй уг зоосон дээр Меркелийн Канцлераар ажиллаж байсан он жилүүдийг /2005-2021 он/ сийлсэн бөгөөд 49 еврогоор худалдаалах аж. 

Германд есдүгээр сарын 26-ны ням гарагт Бундестаг буюу парламентын сонгууль болно. Энэ удаагийн сонгуулын дараа шинэ Засгийн газар байгуулагдаж, шинэ Канцлерыг нэр дэвшүүлэх юм. Ангела Меркель сонгуулийн дараа улс төрөөс явна гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ.