Сураггүй болсон иргэний цогцсыг нэг сарын дараа матрын биеэс олжээ

Сураггүй болсон иргэний цогцсыг нэг сарын дараа матрын биеэс олжээ

Ида хар салхины үеэр сураггүй алга болсон 71 настай Тимоти Саттерли гэх иргэний цогцсыг 504 фунт жинтэй матрын биеэс олжээ. Наймдугаар сарын 30-нд  Саттерлиг гэрийнхээ гадаа байхад нь матар дайрсан байна. Энэ үеэр эхнэр нь хамт байсан бөгөөд тусламж дуудахаар яваад, буцаж иртэл нөхөр нь алга болсон байжээ. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт албаныхан матрыг Саттерле алга болсон газраас барьсан байна. Улмаар Луизиана мужийн зэрлэг ан амьтан, загас агнуурын хэлтэс уг амьтны дотор хүний цогцос байсныг олж, тогтоожээ. Цогцосноос ДНХ шинжилгээ авахад Саттерлегийн болох нь тогтоогдсон байна. 

Эх сурвалж: CNN